- Хүний бие мах бодид эргэлдэж буй нийт амин хүчлийн 20 гаруй хувь нь глютамин байдаг. Ялангуяа булчинд глютамин ихээр агуулагддаг тул булчингийн бодисын солилцоонд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Ачаалалтай дасгал, бэлтгэлийн үед таны булчин дахь глютамины агууламж 50 хүртэл хувиар буурдаг тул алдагдсан амин хүчлийг яаралтай нөхөх шаардлагатай байдаг. БЭЛТГЭЛИЙН ДАРААХ БУЛЧИНГИЙН НӨХӨН СЭРГЭЛТИЙГ ХУРДАСГАЖ, БУЛЧИНГИЙН УРГАЛТЫГ ДЭМЖИНЭ: Глютамин нь булчинг хурдан нөхөн сэргээхэд шаардлагатай бусад амин хүчлүүдийг бий болгох замаар булчингийн уналтаас сэргийлнэ. Түүнээс гадна Глютамин нь: ● Цусны улаан эсийн эзлэхүүнийг нэмэгдүүлэхэд нөлөөлж, ● Глюкоген буюу булчинд хадгалагдах энергийн эх үүсвэрийг нөхөж, ● Булчингийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг (ачаалалтай дасгал бэлтгэл хийсний дараах булчингийн гэмтлийг арилгахаар бие мах бодь уураг үйлдвэрлэх үйл явц).
1 халбагыг 240 гр ус эсвэл дуртай спортын ундаандаа найруулж өдөрт 1-2 удаа хэрэглээрэй. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд өдөрт 2 халбагыг ууж болно. Бэлтгэлтэй өдөр дасгал хийхээс 45-60 минутын өмнө 1 удаа, дасгал хийснээс хойш 15-30 минутын дараа 1 удаа ууна. Анхааруулга: Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй бол бүү хэрэглэ.