Muscle Builder PM

175,000₮
Бүтээгдэхүүний код:199
Хүргэлттэй


ШӨНИЙН ТУРШ БУЛЧИНГ УРГУУЛЖ, НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ НЭГДЭЛ

 

800MG

CINDURA®

Патентлагдсан ургамлын гаралтай найрлага булчингийн энерги ялгаруулах чадварыг дэмжин, булчинг ургуулж, булчингийн уналтаас сэргийлнэ.

6 долоо хоногийн турш санамсаргүй түүврийн аргаар хийсэн судалгаагаар Cindura хэрэглэсэн бүлгийн хүмүүс 2.2 кг булчингийн масс нэмж, харин тус хэрэглээгүй бүлгийнхэн 0,4 кг нэмжээ.

 

125MG

SENSORIL® ASHWAGANDHA EXTRACT /ашваганда ургамлын ханд/

 

Ашваганда /Энэтхэг хүн орхоодой/ охь: олон мянган жилийн эмчилгээний зорилгоор хэрэглэсээр ирсэн. 20 гаруй төрлийн үйлчилгээтэй. (стрес ба сэтгэлийн түгшүүр, хөгшрөлт, санах ой, бамбай булчирхай гэх мэт) Допингийн төрөл бус

Хэрхэн үйлчилдэг вэ?

-         Тестостероныг аюулгүйгээр нэмэгдүүлдэг

-         Энерги (Зүрх судас, амьсгалын тогтолцооны ачаалал даах чадварыг сайжруулдаг)

-         Булчингийн үйл ажиллаганд: хүч нэмэгдүүлж, булчингийн масс нэмэхэд туслан нөхөн сэргэлтийг дэмжинэ.

-         Төвлөрөх чадварыг сайжруулна.

 

5MG

MELATONIN

 

Шөнө сайн унтаж амрахад шаардлагатай цогц найрлага: Мелатонин агуулсан


Мелатонин дааврын ялгарлыг тархины эпифиз гэдэг хэсэг хариуцдаг. Эрт дээр үед тархины энэ хэсгийг “гурав дахь нүд” гэж, түүний тусламжтайгаар ирээдүйг харах боломжтой гэж итгэж иржээ. 

Мелатонин дааврын гол зохицуулдаг зүйл бол эрүүл, чанартай, хангалттай хэмжээний нойр юм. Нойргүйдэлтэй хүн цухалдуу болох, ядруу харагдах, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Мелатонин дутагдал?

-         Тайван бус унтах 

-         Нойргүйдэх

-         Цагийн зөрүүнд мэдрэмтгий болдог.

 

 

200MG

BORON CITRATE

Борон: Бие дэх чөлөөт тестостероны түвшинг дэмжих шинэ ухаанаар батлагдсан гол найрлага

 

 

480MG

tart cherry

Клиникийн туршилтаар батлагдсан тун нь бэлтгэлийн дараах булчингийн өвдөлтийг намдаан, нөхөн сэргэлтийг дэмждэг болох нь батлагдсан.


Хэрхэн хэрэглэх вэ?


Орой бүр унтахаас 30-45 минутын өмнө 3 ширхэгийн бүлээн усаар даруулан ууна.


 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл