temizlik şirketleri
 

Креатин гэж юу вэ?

creКреатин гэж юу вэ?

Бүх л хөхтөн амьтны дотор байх нэгэн төрөл бодис юм. Элэг бөөр зэрэг эрхтэнгээр дамжин үйлдвэрлэгддэг байна. Креатин бол хоол хүнснээс авахад маш их хүндрэлтэй яагаад гэхээр агуулагдах хэмжээ нь туйлын бага гэж хэлэхэд болно. 1 кг үхрийн гол маханд л гэхэд 1 гр агуулагдаж байдаг байна.

 

Бодичин хүний авах дундаж хэмжээ 5 гр, үүнээс үзэхэд хоолноосоо креатиныг авна гэдэг бол боломжгүй зүйл юм. Креатин нь 2 долоо хоногийн дотор цэвэр булчингийн массыг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлдэг байна. Мөн булчингийн масс авч байх явцад давхар өөх шатах процессийг ч бас нэмэгдүүлдэг байна. Үндсэн үүрэг гэвэл булчингийн масс, булчингийн тэсвэр зэргийг нэмэгдүүлдэг том давуу талтай үүнийхээ хажуугаар хүч ч гэсэн тодорхой хувиар нэмэгддэг байна.

 

Хэрэглэх заавар: Эхний 7 хоног өдөрт 5 гр аар 4 удаа (Өглөө, бэлтгэлийн өмнө,дараа, унтахын өмнө) дараагийн 7 хоногоос бэлтгэлий өмнө дараа тус бүр 5,5 грамаар өдөрт 10 гр хэрэглэдэг. 4 долоо хоног хэрэглээд 7-14 хоног зайлшгүй амрах шаардлагатай. Креатин хэрэглэсэн хүн бэлтгэл хийхэд хүч нэмэгддэг, тэгснээр өргөх жингийн хэмжээ мөн өргөх давталтын тоо нэмэгдэх боломжтой. Мөн Креатин хэрэглэж байгаа үед булчин дахь судасны хэмжээ өргөсөж , тэгснээр цусны эргэлт сайжирч булчин томрох боломж бүрддэг.

 

Креатин хэзээ яаж хэрэглэх вэ: - Ачааллах үе: 10-20 грамм (2-4 цайны халбага) Креатин-г өдөрт 5 граммаар тасалж ууна- Ачааллын үе нь 5-7 хоног үргэлжилнэ. - Барих үе: 1-2 цайны халбагаар өдөр болгон. (5-10 грамм)