temizlik şirketleri
 

Антиоксидант гэж юу вэ?

antiАнтиоксидант гэж юу вэ?

Бид “антиоксидант” гэсэн vгийг олонтоо сонссон. Харин чухам яг юу болох, юунд агуулагддагийг тєдийлєн сайн мэддэггvй.Тэгвэл антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм.Антиоксидантууд нь чєлєєт радикалд дутагдаж байгаа электроныг нєхєж єгснєєр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг.

 

Ингэснээр хvний бие организмыг єєх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг.Сvvлийн жилvvдэд витаминуудын бие организмыг хоргvйжvvлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах vйлдэл ихээхэн анхаарал татах болсон бєгєєд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илvvтэй байдаг нь тогтоогдсон.Мөн цайр, байгалийн гаралтай ногоон цай, улаан дарс, зарим төрлийн жимс ногоонд тодорхой хэмжээнд агуулагддаг болох нь нотлогдсон юм. Бид шаардлагатай антиоксидантуудыг єдєр бvр хоол тэжээлээр авах боломжгуж байдаг.Тиймээс хvний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нєхєн сэргээх онцгой vйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бvтээгдэхvvнvvдийг зайлшгvй хэрэглэх шаардлагатай.Та байгалийн гаралтай, хvчтэй антиоксидант агуулсан бvтээгдэхvvнийг заавал хэрэглэх ёстой юм. Бүхий л төрлийн дасгал хөдөлгөөн, ялангуяа фитнессээр хичээллэж байх явцад буву хүндийн өргөлт хийх, гүйх үед энерги бодисын солилцооны өндөр түвшнээс болж чөлөөт радикалууд их хэмжээгээр боловсруулагддаг байна. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна.

 

Хэдийд хэрэглэх вэ? Хэрвээ та боломжтой л бол антиоксидантыг хооллох бүрдээ, хоолныхоо хоорондын зуушны хооронд хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үеийн спорт, тэжээлийн талаарх олон улсын мэргэжилтнүүд бэлтгэл хийдэг хүн бэлтгэлийн өмнө болон дараа антиоксидантыг шууд хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ нь таны биед одоогийн байдлаар байгаа чөлөөт радикалын хэмжээ, тодорхой зэрэг, дасгалын явцад бий болгохыг хүсч буй булчингийн хэмжээнээс хамаарч болох юм.