temizlik şirketleri

Нүүрс-ус гэж юу вэ?

carb1Нүүрс-ус гэж юу вэ?

Нүүрс-ус нь амьд организмд 5н чухал үүрэгтэй.

 

  1. Хэрвээ задарвал энергийн эх үүсвэр байдаг.
  2. Бусад эсийн бүрэлдэхүүн хэсгийн нийлэгжүүлэхэд нүүрс төрөгчийн эх үүсвэр болдог
  3. Химийн энергийг нөөцлөх 1 хэлбэр
  4. Эд эсийн бүтэцийн үндсэн элемент болдог
  5. Дархлааны системд оролцож хамгаалах үүрэгтэй

Нүүрс ус нь энгийн, нийлмэл, шимэгддэг болон шимэгддэггүйгээсээ хамааран хүнсний бүтээгдэхүүнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Үүнд:

  • цардуул, сахароз нь хүнсний илчлэг чанарын ихэнхийг хангана
  • хүнсний бүтээгдэхүүнд шууд, эсвэл дам байдлаар оролцоно
  • хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд явагддаг физик, хими, биохими, микробиологийн хувирлуудын үндсэн суурь нь нүүрс-ус болно.

Ийм учраас нүүрс-усны ангилал, шинж чанар, технологийн явцад гарах хувирал, бэлэн бүтээгдэхүүнд гүйцэтгэх үүрэг, хүний эрүүл мэндэд үзүүлэх аливаа нөлөөллийг мэдэж авах нь чухал. Нүүрс – ус нь ургамлын хуурай бодисын 90%, амьтны 20%-ийг эзэлж өөх тос, уургийн адил хүнс тэжээлийн үүрэг гүйцэтгэдэг чухал нэгдэл юм. Нүүрс-ус гэдэг нэрийг анх 1844 онд Шмидт хэрэглэсэн бөгөөд найрлагын хувьд нүүрстөрөгч ба уснаас тогтсон юм шиг, өөрөөр хэлбэл нэг атом нүүрстөрөгчид хоёр атом устөрөгч, нэг атом хүчилтөрөгчөөс тогтсон мэт харагдсан тул нүүрс-ус гэж нэрлэх болжээ.

Спортоор хичээллэдэг тамирчин хүн өдөрт өөрийн жингийн 400 кг тутамд 3.6 - 4.5гр нүүрс ус авж байх ёстой байна. Мэргэжилтний зөвлөснөөр бэлтгэлийн дараа бэлтгэл хийсэн цаг болон биеийн жингийн кг тутамд 1.2 гр нүүрс ус авах хэрэгтэй байна. Жишээ нь: 70кг жинтэй эрэгтэй хүн 84 гр, 55кг жинтэй эмэгтэй хүн 65 гр –ийг тус бүр авж байхаар байна.