temizlik şirketleri

Ислэг гэж юу вэ?

isl1Ислэг нь хүний биед шингэж үлддэггүй ургамлын гаралтай нүүрстөрөгч юм. Ислэг нь юунд ч хүрч юуг ч гэмтээлгүйгээр хоол боловсруулах эрхтний системээр явж өнгөрдөг бөгөөд биед ямар ч калори нэмдэггүй. Ислэг нь усанд уусдаг, уусдаггүй гэсэн хоёр төрөл байдаг бөгөөд хоёулаа хүний эрүүл мэндэд маш чухал хэрэгцээтэй. Ислэг нь буудай, жимс жимсгэнэ, ногоо, самар, үр болон буурцаг зэрэгт байдаг. Хүний бие дэх өтгөний овор хэмжээг нэмдэг учир бүдүүн гэдсээр явах ёстойгоосоо илүү хурдан явж өнгөрдөг. Тиймээс ислэгийг байгалийн туулга гэж нэрлэдэг. Тиймдээ ч зөвхөн туулгаад зогсохгүй өтгөн хатдаг хүмүүсийн гэдэсний тогтмол, энгийн бус байдлыг зохицуулдаг байна. Олон төрлийн уусдаг ислэг нь гэдсэн дэх эрүүл нянгуудыг тэтгэж, бүдүүн гэдэсний эрүүл мэндэд чухал хувь нэмэр болдог. Ислэг, ялангуяа уусдаг ислэг нь хоол хүнсний зүйлийг гэдсэнд ороод гэдэснээс гарах хоёрын хоорондох зайг тодорхой хугацаагаар удаашруулснаар хоолны дараах цусан дахь сахарын өсөлтийг багасгаж, илүүдсэн инсулины гаралтаас хамгаалснаар цусан дахь сахарын хяналтыг ихэсгэдэг. Өтгөн ялгаруулах хугацааг сунгаснаар өлсөлтийг багасгаж тэр хэмжээгээрээ жин хасахад тусалдаг гэнэ. Нэмж хэлэхэд ислэг нь хоолны дэглэмд ямар ч калори нэмэлгүйгээр хэмжээг нь ихэсгэж өгдөг байна. Ингэснээрээ жингээ хасах эсвэл удаан хугацаагаар жин барихад тусалдаг. Түүнчлэн их хэмжээний калорийг багасгахад тусалдаг байна. Харин уусдаг ислэг нь холестролын хэмжээг багасгадаг. Тиймээс өндөр ислэгийн хоолны дэглэм нь цусны даралтыг багасгаж улмаар зүрхний гэнэтийн зогсолт, цус харвалт зэргээс сэргийлдэг тустай. Та хэрэв өөрийн өдөр тутам хүртэж байх ёстой ислэгээ хангалттай хэмжээгээр хүртэж чадахгүй улмаар гэдэсний асуудалтай бүр өндөр холестролтой бол эмчтэйгээ зөвлөж ислэгтэй нэмэлт тэжээлийг хоолныхоо дэглэмд оруулж болно. Хэрэв та одоогоор хангалттай хэмжээний ислэг хэрэглэж эхлээгүй байгаа бол ислэгийнхээ хэмжээг бага багаар нэмээрэй. Танд л гэж хэлэхэд нэг зэрэг хэт ихийг хүртэхэд унгах, цанхайх зэрэг таатай бус мэдрэмжүүдийг мэдрэх болно шүү.

Хэдийд хэрэглэх вэ? Өдрийн бүхий л төрлийн хоолтойгоо хэрэглэж болно. Гэсэн хэдийн ч та бэлтгэл хийхээсээ өмнө хэт их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийгээрэй.. Ямар хэмжээгээр хэрэглэх вэ? АНУ эрүүл мэндийн газраас хүн 1000 калл хоол хүнс хэрэглэхдээ 14 гр ислэг хэрэглэх хэмээн зөвлөсөн байна.

Жишээлбэл: Өдөот та 2500 ккал тэжээл авдаг 35 гр ислэг өдөрт авах шаардлагатай юм.