temizlik şirketleri

Л-Аргинин гэж юу вэ?

arg1Л-Аргинин гэж юу вэ?

Аргенинийг бодичид амин хүчлийн хаан гэж ч бас нэрлэдэг байна. Бас жинхэнэ эр хүний амин хүчил ч гэж нэрлэж болно. Аргинин нь биед орох уургийг тэр чигт нь метаболизм руу хөрвүүлснаар өөх ч бас давхар шатаадаг байна. Бие дэх нитрожены тэнцвэрийг хадгалснаар мөн уургийг цэвэр булчнгийн масс руу ч хөрвүүлж чадна. Аргининий үйлдвэрлэх нитрик оксид нь цусны эргэлтийг хурдасган улмаар судсыг ч маш сайн тэлдэг. Үүнийхээ хажуугаар булчингийн массыг ч сайн нэмж давхар өөхийг сайн шатаадаг нь батлагдсан байна. Өөр нэг үзүүлэх нөлөө гэвэл хүний өсөлтийн гармоны ялгарлыг хамгийн сайн нэмэгдүүлдэг амин хүчил юм. Мөн Аргининийг эмчилгээний зориулалтаар сперм багасах эрэгтэй хүний бэлгийн чадавх сулрахад ч ашигладаг ялангуяа эрэгтэй хүний спермийн ялгарлыг мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдүүлдэг бас чанаржуулдаг байна. 55 насны бэлгийн асуудалтай 83 эрчүүд дунд судалгаа явуулжээ тэднийг өдөрт тус бүр 5 гр аргинин хэрэглүүлж 3 сарын турш ажиглахад тэдний 92% нь мэдэгдэхүйц хэмжээнд чадавхи нь дээшилжээ. Мөн цусны эргэлтийг дээшлүүлж, бөөрний үйл ажиллагааг дэмждэг байна.

Хэдийд хэрэглэх вэ? L-arginine нь дасгалын дараах нөхөн сэргээлтийг хурдасгадаг учраас бэлтгэл дуусахаасаа 30 минутын өмнөөс хэрэглэж эхлэх хэрэгтэй.

Ямар хэмжээгээр хэрэглэх вэ? Бодисын солилцоог дэмжих, бэлтэлийн дараах нөхөн сэргээлтийг сайжруулах зорилгоор өдөрт хамгийн багадаа 6 гр-ийг хэрэглэх ёстой. Энгийн хүний хоолны дэглэмд дунджаар 5,5 гр агуулагддаг байна.