temizlik şirketleri

CAFFEINE гэж юу вэ?

caffCAFFEINE гэж юу вэ?

Кофейн нь кофе, зарим төрлийн цай, нүүрс хүчлийн натри агуулсан зарим төрлийн ундаанууд агуулагддаг сэргээгч бодис бөгөөд бэлтгэл, сургуулилтийн гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон билээ. Кофейн нь ойрын болон холын зайн гүйлт, дугуй, хүндийн өргөлт, хөл бөмбөг /болон бусад багийн спорт/ гэх мэт олон төрлийн спортод ашигтай.

 

Энэ нь төв мэдрэлийн системд нөлөөлж, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Мөн хүний бие дэх илүүдэл өөхийг маш эрчимтэй хайлуулдаг байна.

 

Хэдийд хэрэглэх вэ?  Кофейны ашигтай талыг бүрэн авахын тулд бэлтгэл эхлэхээсээ 30 минутын өмнө хэрэглэх нь зүйтэй. Энэ нь хамгийн ихдээ 4-5 цагийн хугацаанд үйлчилдэг учраас, унтах цагтайгаа хэтэрхий ойрхон хэрэглэхээс зайлхийх хэрэгтэй. Хэрвээ та илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл өдөрт 1-ээс илүү удаа, тохиромжтой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй.

 

Хэр их хэмжээгээр хэрэглэх вэ?   oz кофенд дунджаар 85-140 мг кофейн агуулагддаг ба энэ нь кофейн хэрэглэгч бус хүмүүсд хангалттай юм. Ердийн кофе/кофейн хэрэглэгч нар 100-200 мг-ийг хэрэглэж байж үр дүн нь мэдэгдэнэ. Өдөрт 250 мг-аас дээш хэрэглэхийг сайшаагаагүй байна.