temizlik şirketleri

BCAA гэж юу вэ?

bcaa cBRANCHED-CHAIN AMINO ACIDS

BCAA амин хүчил нь протейны синтезийг зохицуулж, булчингийн хэмжээг томруулж, бэлтгэлийн улмаас үүсч болох булчингийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг төдийгүй бие сульдах байдлыг бууруулдаг. Энэ нь таны үргэлжилсэн бэлтгэлийн явц түүний гүйцэтгэлийг хавьгүй өндөр түвшинд авчрах өндөр чадамжтай амин хүчил юм.

 

BCAA амин хүчил нь леусин /leucine/, исолеусин /isoleucine/, валин/valine/ зэрэг хүний хүний биеэнд маш чухал амин хүчлүүдийн нэгдэл бөгөөд энэхүү амин хүчил нь таны бие дахь протейны хэмжээг шаардагдах хэмжээнд барьхад чухал нөлөө үзүүлдэг ба энэхүү амин хүчлийг хүний бие боловсруулах чадваргүй учраас хүн өдөр тутмын авах шаардлагатай хоол тэжээлийн нэгээхэн хэсэг болгон хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Леусины амин хүчил нь уурагны нийлэгжилтэнд инсулинтай ижил замаар нөлөөлдөг. Мөн түүнчлэн BCAA амин хүчил нь төв мэдрэлийн системийн сулралыг удаашруулахад үүрэг гүйцэтгэдэг. BCAA амин хүчлийг хэрэглснээр цусны эргэлт нэмэгдэж, бэлтгэлийн явцад үүсэх чөлөөт чөлөөт труптопаны хэмжээний тэнцвэрийг барихад тусалдаг. Энэхүү амин хүчил нь тархинд ирж буй труптопаны хэмжээг бууруулснаар, бие махбодь ядрах үйл явцыг удаашруулдаг. Мөн BCAA амин хүчил нь хүндийн өргөлт, хүнд бэлтгэл сургуулилт, ердийн дасгал гэх мэт олон төрлийн спортын төрөлд ашиг тустай гэдгийг маш олон янзын судалгааны үр дүнгээс харах боломжтой юм.

 

Хэдийд хэрэглэх вэ? 

BCAA амин хүчил нь дасгалын дараах нөхөн сэргээлтэнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг учир бэлтгэл дуусахаас 30 минутын өмнөөс эхлэн хэрэглэвэл илүү тохиромжтой бөгөөд энэхүү амин хүчлийн хамгийн шилдэг эх үүсвэр сүүнээс гаргаж авсан уургийн бүтээгдэхүүнүүд юм.

 

Ямар хэмжээгээр хэрэглэх вэ?

BCAA амин хүчлийн хэмжээг хангалттай хэмжээнд барих ёстой ба бэлтгэлийн дараагийн нөхөн сэргээлтэнд зориулж хамгийн багадаа 15 грамыг хэрэглэх ёстой. Уг амин хүчлийн нэгэн нэгдэл болох леусины 3 грам /хамгийн багадаа/ найрлага нь уурагний нийлэгжилт болон булчингийн томролтонд маш чухал нөлөө үзүүлдэг байна.